Дээвэр дээр суудаг КАРЛСОН

Зохиолч: Астрид Линдгрен
Үндсэн үнэ: 6,900₮
Хавтас: Гялгар бүрэлттэй
ISBN: 9789997854049
Зохиолч: Астрид Линдгрен
Орчуулагч: Ц.Чинбат
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 132
Номын хавтас: Гялгар бүрэлттэй
Номын хэмжээ: 200x135x9 мм
Жин: 152.00

Тайлбар

   “Мирном паблишинг”  хэвлэлийн газар  хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж Шведийн зохиолч Астрид Линдгрений  “Дээвэр дээр суудаг Карлсон” цуврал номыг монгол хэлнээ албан ёсны эрхтэйгээр хэвлэж уншигч хүүхдүүддээ бэлэг барьлаа.

 

Зохиолч болон номын тухай товчхон

“Дээвэр дээр суудаг Карлсон” бол Шведийн зохиолч эмэгтэй Астрид Линдгрений бүтээсэн, хүүхдийн цуврал ном юм. Зохиолч А. Линдгренийг 34 настай байхад 7 настай охин нь уушгины пневмони өвчин тусч хэвтэрт байх үедээ үлгэр уншуулахыг хүсдэг байсан учир ээж нь үлгэрийн зохиол бичиж эхэлсэн байна.

Түүний анхны бүтээл нь уран зохиолын уралдаанд 2-р байранд шалгарсанд урамшиж, улмаар зохиол бичих болжээ. “Дээвэр дээр суудаг Карлсон” бол түүний гурав дахь бүтээл бөгөөд 1970-д оноос эхлэн дэлхий даяар тархаж, зөвхөн Оросод гэхэд арав гаруй удаа хэвлэгдэн, Чебурашка болон бусад зохиолын баатруудын адил алдаршсан аж. Орос улсаас Шведэд сууж байсан элчин сайд Борис Панкин, “Манай улсын айл бүрт байдаг хоёр ном бол “Библи”, “Дээвэр дээр суудаг Карлсон” хэмээн хэлсэн байдаг. Карлсон бол намхан, тарган хэдий ч өөртөө ихэд итгэлтэй хүн юм. Тэр Шведийн Стокгольм хотын нэгэн гудамжинд байрлах жижигхэн байшингийн дээврийн хонгилд амьдардаг. Карлсон гэдсэн дээрх товчлуураа дарахад нуруунд нь бэхэлсэн жижиг мотор ажиллан нисэж чаддаг. “Би бүгдийг хийж чадна” гэж тэр ярих дуртай. Карлсон тэр байшинд амьдардаг Малыш хүүтэй тоглодог ч хүүг байнга төвөгтэй байдалд оруулах нь бий. Гэвч эцэст нь Малыш хүүгийн гэр бүлийнхэнд, ааш муутай авга ахад нь ч, мөн огт инээмсэглэдэггүй, дүнсгэр гэрийн үйлчлэгчдэд ч Карлсоны хөгжилтэй хэрнээ хүүхдэрхүү төрх байдал нь таалагдан, түүнийг үнэлж эхэлдэг.