Мир ном хэвлэлийн газрын албан ёсны сайт
Амарлин
Зохиолч: Л.Сарантуяа
ISBN:
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 359
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145 мм
Үндсэн үнэ:
19,900₮
Мирном.мн онлайн дэлгүүрээс худалдан аваад үнэгүй хүргүүлээрэй.

Энэ чинь юу вэ? Арай үгүй байлгүй дээ. Хөөе. Эгшиглэн, Энхрийлэн, гараад ир дээ. Хурдлаарай! гэж хашхирах Гэгээлэнгийн давчидсан хахир дуунаар охид өөр өөрсдийн өрөөнөөс гүйлдэн гарч ирэв.

  • Яасан бэ? Эгээ, юу болоо вэ?
  • Яасан юм бэ? Хэлээч! Яагаад уйлаад байгаа юм бэ? хэмээн Гэгээлэнгийн мөрийг бүрхэн буусан гил хархан үсийг илбэх аядацгаана.
  • Яана аа, яасан юм бэ? Нэг аймаар юм болох гээд байгаа юм шиг гэж шивнэсэн Эгшиглэн цээжиндээ аймсан цохилох зүрхээ даран тонгойв. Охид том алаг нүдээ дүрлийлгэн эгч өөдөө асуусан өнгөөр харсаар ойртоцгоов. Гэгээлэнгийн царай зэвхий саарал болж, том алаг нүдийг нь урт сормуус бүрхэн бууж аньсага зовхи нь ойр ойрхон чичгэнэн байснаа телевизийн удирдлагаа салганасан гараасаа доош алдаж мэгшин уйлав. Дуу охид нь бие биесээ гайхан харж мөрөө хавчсанаа эгчийнхээ хоёр талд наалдан сууж:

 - Аав нас барчихаж. Ийн ийн. Одоо бид нар яах юм бэ? гэсээр орь дуу тавихад Энхрийлэн дуу нийлүүлэн чарлаж

- Яасан гэнэ ээ? Та хэнээс сонссон юм бэ? Би еөлөөхөн аавтай ярьсан юмсан гэсээр Эгшиглэн Гэгээлэнг харж өмөлзөв....

Холбоотой ном
Сүүлд үзсэн номын түүх

Шинэ номын тухай мэдээллийг авч байх бол энд бүртгүүлнэ үү.

info@mirnom.mn
You can always unsubscribe from this mailing list by clicking on the link "Unsubscribe" at the bottom of the letter