"Арван таван наст ахмад" шинэ ном удахгүй

Хавтас: Хатуу
Хэвлэгдэх огноо: 2017

 

Зохиолын тухай

Жюль Верн бол үе үеийн уншигчдыг сонирхолтой ном зохиолуудаараа хүмүүжүүлж ирсэн, адал явдалт зохиолын агуу мастер билээ. Түүний зохиолууд дэлхийн бүх л улс үндэстний уншигч эцэг эхчүүд, хүүхэд багачуудад хэдийнээ танил болсон байдаг. 

Жюль Вернийн зохиолуудаас сэдэвлэн орчин цагт  уран сайхны болон  хүүхэлдэйн  киног олноор хийж үзэгчдийн хүртээл болгосоор байна. Гэвч кино хэчнээн сайн хийгдсэн ч, жинхэнэ эх зохиолыг яахан гүйцэх билээ.

Энэхүү “Арван таван наст ахмад”роман бол Жюль Вернийн хамгийн алдартай романуудын нэг юм. Залуу хүү Дик мэнд хувь заяаны эрхээр халим агнуурын жижигхэн хөлгийн ахмад болох бөгөөд Африкаар хэсүүчлэн тэнэж, боолын худалдаачин дээрэмчидтэй амь өрсөн тэмцэлддэг. Түүний сэтгэл хөдөлгөм адал явдлын тухай бичигдсэн энэ зохиол нь үе үеийн эцэг эхчүүд, хүүхэд багачууд бүгдийн  сонирхлыг татах нь гарцаагүй.