"Усан доогуур хорин мянган бээр аялсан нь " шинэ ном удахгүй

Хавтас: Хатуу
Хэвлэгдэх огноо: 2017

 

Зохиолын тухай

Жюль Верн бол үе үеийн уншигчдыг сонирхолтой ном зохиолуудаараа хүмүүжүүлж ирсэн, адал явдалт зохиолын агуу мастер билээ. Түүний зохиолууд дэлхийн бүх л улс үндэстний уншигч эцэг эхчүүд, хүүхэд багачуудад хэдийнээ танил болсон байдаг. 

Жюль Вернийн зохиолуудаас сэдэвлэн орчин цагт  уран сайхны болон  хүүхэлдэйн  киног олноор хийж үзэгчдийн хүртээл болгосоор байна. Гэвч кино хэчнээн сайн хийгдсэн ч, жинхэнэ эх зохиолыг яахан гүйцэх билээ.

“Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”роман бол Жюль Вернийн хамгийн шилдэг зохиолуудын нэг. Шинжлэх ухаанд дэндүү үнэнч профессор Пьер Аронакс, мөн түүний нөхөд болох хурц ухаант хөгжилтэй Консель, аймшиггүй зоригт жадчин Нед Ленд, хувь заяаны эрхээр “Наутилус” хөлөг дээр амьдрах болсон ахмад Немогийн сонирхолтой түүхийг та бүхэн энэ номноос уншиж мэдээрэй. Далай тэнгисийн гүйний гайхамшигтай сайхан байдал, сонин хачин зүйлс болон шумбагч хөлгийн багийнханд тохиолдсон адал явдлуудын талаар унших нь та бүгдийг хэзээ ч уйдаахгүй нь лавтай.