“МИРНОМ” хэвлэлийн газар

“МИРНОМ”  хэвлэлийн газар 2008 онд байгуулагдан, үндэсний болон гадаадын олон ном зохиолыг  уншигчдынхаа хүртээл болгох, ардын аман зохиол, хуучны ховор, мартагдсан зохиолыг сэргээн хэвлэх, дэлхийн сонгодог уран зохиол, орчин цагт олон улсад бестселлер болж буй шинэ зохиолуудыг орчуулан гаргах чиглэлээр ажиллаж байна.


Бид манай ахмад зохиолч, соёлын гавъяат зүтгэлтэн агсан Ж.Пүрэв гуайн болон Л. Оюунчимэг, Юрий Крючкин нарын хэд хэдэн бүтээлийн зохиогчийн эрхийг албан ёсоор эзэмшдэг. Мөн гадаад харилцаагаа идэвхтэйгээр өргөжүүлэн хөгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй “Usborne Publishing”, “Sterling Publishing”, “Harcourt”, “Snow Lion”, “Росмэн”, “Эксмо”, “Азбукварик” зэрэг компаниудын бүтээлүүдийн эрхийг албан ёсоор авч, орчуулан хэвлэн гаргаж байна. Манай компанийн хэвлэн гаргаж байгаа ном зохиолын сэдэв хүрээ их өргөн, багачуулд зориулсан шүлэг дуунаас авахуулаад үлгэр, оньсого, зөгнөлт зохиолууд, хүүхдэд хүртээмжтэй лавлахууд, боловсролын чиглэлийн ном, гарын авлага, бэлгийн өвөрмөц номууд болон сурах бичиг, баялаг агуулга мэдээлэлтэй нэвтэрхий толиуд гээд олныг тоочиж болно. “МИРНОМ” хэвлэлийн газар одоогоор жилдээ 40-50 шинэ ном гаргаж уншигч олныхоо оюуны хүртээл болгох зорилттой ажиллаж байна. Бид жилдээ 80-100 мянган ширхэг ном  хэвлэн гаргах болно.

Айл болгоны, хүүхэд бүрийн, оюутан сурагчид, насанд хүрсэн хүн бүхний хүсэл сонирхол, таашаал таалалд нийцсэн ном зохиол хэвлэн гаргах нь бидний эрхэм зорилго билээ.

"МИРНОМ" хэвлэлийн газар

 


Бид  дэлхийн хүүхдийн сонгодог зохиолуудыг цуврал болгон гаргахад бэлэн болоод байна.