• Элэг цэвэрлэх гайхамшигт арга
Элэг цэвэрлэх гайхамшигт арга
  • Зохиолч

    Андреас Мориц

    Хэвлэсэн огноо

    2017

    Хуудасны тоо

    409

    ISBN

    9789996212482

    Хавтас

    984

    Хэмжээ

    203x144x18

  •  Андреас Мориц эмчилгээний аль нэг тодорхой аргыг хамгаалж дэвшүүлж байгаа юм биш, харин энэ номд өгүүлж байгаа баримт, тоонууд эрүүл мэнддээ анхаарч санаа тавьдаг хүн болгоны хүртээл болоосой гэж хүссэн. Тэр үнэн баттай эх үүсвэрээс авсан мэдээллүүд, өгүүлж буй   сэдвийнхээ утга учрыг гүн гүнзгий нээн харуулж байгаа боловч болзошгүй алдаа, буруу зөрүүзүйл гарч орхиж үлдээсэн юм байвал зохиогч болон хэвлэлийн газар үүний төлөөямар ч хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна. Аль нэг байгууллага, албан газар, компани,   хувь  хүнийг үл хүндэтгэсэн, үл тоосон шүүмжилсэн зүйл байвал зориуд санаатай бичээгүй болохыг ойлгож хүлээн авна уу. Өвчтөнг эмчилж байгаа эмч нарын зөвлөгөө, тэдний бичиж өгсөн эмчилгээг өөрчлөх зорилго энэ номд үгүй. Тийм болохоор уншигч олон та бүхэн номд   өгүүлж байгаа зүйлсээс өөрсдийн хүсэл сонирхлын дагуу сонгон авч ашиглах нь зүйтэй.

    Номд өгүүлсэн эм бэлдмэл, эмчилгээний аргуудыг хэрэг­жүүлсэний дүнд ямар нэгэн таагүй сөрөг үр дагавар гарах юм бол зохиогч хариуцлага хүлээхгүй. Энэ номд өгүүлж байгаа бүхэн үндсэндээ танилцуулгын шинжтэйн дээр зохиогч Андреас Морицын хувийн туршлага, онол дээр суурилсан юм шүү. Эмчийн бичиж өгсөн эмчилгээ зөвөлгөөнөөс татгалзаж, аль нэг хоолны дэглэм, хүнсний нэмэгдэл сонгох бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөх ёстойг анхаарна уу. Зохиогч ямар нэгэн эмчилгээний арга зөвлөгөөөгөөгүй болохоор аль нэг эм бэлдмэл, эмчилгээ заслын аргын төлөөбаталгаа өгөхгүй. Энэ номд өгүүлсэн бүгдээс өөрийнхөөэрүүл мэндэд хэрэгтэй тустай гэж үзээд туршиж үзэхийг хүссэн уншигч хэн бүхэн эмч мэргэжилтнүүдтэй сайтар зөвлөлдөж, авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэйг сануулж байна.