Нээлттэй ажлын байр

Чиг үүрэг

  1. Дэлгүүрийн бараа хүлээж авах
  2. Өрөлт, хураалт хийх
  3. Лангуу болон заалны цэвэр цэмцгэр байдлыг хангаж ажиллах
  4. Кассын бэлэн мөнгө, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд зорих
  5. Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага

  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  2. Харилцааны өндөр соёлтой
  3. Багаар ажиллах чадвартай
  4. Шинийг санаачилж бүтээлч ажилладаг
  5. Ном зохиол сонирхдог
  6. Англи хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй
  7. Үнэнч шударга

Дуусах огноо

2018-02-01

Чиг үүрэг

Номын хавтас болон агуулгад тохирох зургуудыг зурж, дижитал хэлбэрт оруулах.

Тавигдах шаардлага

  1. Дизайн, зураг урлал, графикийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
  2. Зургийн мэргэжлийн программууд дээр ажилладаг /Photoshop, Enterprise ReadyPaint
  3. Чөлөөтэй сэтгэдэг, мэдрэмжтэй, зургийн мэргэжлийн ур чадвар сайтай байх
  4. Ачаалал даах, багаар хамтран ажиллах чадвартай
  5. Хүүхдийн ном, сэтгүүлийн чиглэлээр ажлын туршлагатай бол давуу тал болно.

Дуусах огноо

2017-03-25

Чиг үүрэг

Бүх төрлийн ном бүтээлд уран сайхан, утга зохиолын найруулга хийхээс гадна, редакцийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож удирдаж ажиллах.

Тавигдах шаардлага

  1. Сэтгүүлч, редактор, утга зохиолын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Боловсролын магистр зэрэгтэй бол сайн
  3. Англи хэлний мэдлэг өндөр
  4. Монгол хэлний найруулга зүй, зөв бичих зүй, бичвэрийн тэмдэгтийн дүрмийн өндөр мэдлэгтэй
  5. Ном зохиол сонирхон судалж, уншдаг
  6. Бүтээлч, багаар ажиллах чадвартай, шинийг санаачлагч
  7. Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  8. Өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй

Дуусах огноо

2017-03-24

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Үнэнч, шударга. Ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
  • Шинийг эрэлхийлэгч, идэвх санаачлагатай
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Хэрвээ та дээрх шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа бол онлайн анкетыг бөглөн ирүүлээрэй.

Жич: Манай компани хийж бүтээх тэмүүлэл дүүрэн чадварлаг залууст үргэлж нээлттэй тул Таны сонирхсон ажлын байр энэхүү жагсаалтад байхгүй бол өөрийгөө маш сайн илэрхийлэх намтрыг (CV) ganbold.d@mirnom.mn хаягаар ирүүлэх болон 70100600 утсаар бидэнтэй холбогдох боломжтой.