About us
Бидний тухай

"Мир ном" хэвлэлийн газар

“МИР НОМ”  хэвлэлийн газар нь 2015 оноос эхлэн  Монголын  болон гадаадын  ардын аман зохиол,  хуучны ховор, мартагдсан  ном зохиолыг сэргээн хэвлэхээс гадна   олон улсад бестселлер болж буй орчин үеийн шинэ ном зохиолуудыг уншигчдынхаа хүртээл болгодог.

 Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий хэвлэлийн газруудтай  хамтран ажиллаж байна.

Манай  хэвлэлийн газраас гаргаж байгаа ном зохиолын сэдэв хүрээ их өргөн.  Хүүхэд  багачуудад  зориулсан дуу шүлэг, үлгэр, оньсого, сонгодог болон зөгнөлт зохиол, хүүхдэд хүртээмжтэй лавлах  гарын авлага, гадаад хэлний сурах бичиг,  бэлэг дурсгалын  гэх мэт  баялаг агуулга мэдээлэлтэй өвөрмөц номуудыг албан ёсны эрхтэйгээр гаргадаг.

“МИР НОМ” хэвлэлийн газар нь жилдээ 40-50 шинэ ном гаргаж уншигч олныхоо оюуны хүртээл болгох зорилттой.

Айл болгоны, хүүхэд бүрийн, оюутан сурагчид, насанд хүрсэн хүн бүхний хүсэл сонирхолд  нийцсэн ном зохиол хэвлэн гаргах нь бидний эрхэм зорилго билээ.