Blogs
Мэдээлэл

Дээвэр дээр суудаг КАРЛСОН - Монгол хэлнээ албан ёсны эрхтэйгээр хэвлэгдлээ.

“Мирном паблишинг”  хэвлэлийн газар  хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж Шведийн зохиолч Астрид Линдгрений  “Дээвэр дээр суудаг Карлсон” цуврал номыг монгол хэлнээ албан ёсны эрхтэйгээр уншигч хүүхдүүдэд хүргэхэд бэлэн боллоо.

 

Зохиолч болон номын тухай товчхон

“Дээвэр дээр суудаг Карлсон” бол Шведийн зохиолч эмэгтэй Астрид Линдгрений бүтээсэн, хүүхдийн цуврал ном юм. Зохиолч А. Линдгренийг 34 настай байхад 7 настай охин нь уушгины пневмони өвчин тусч хэвтэрт байх үедээ үлгэр уншуулахыг хүсдэг байсан учир ээж нь үлгэрийн зохиол бичиж эхэлсэн байна.

Түүний анхны бүтээл нь уран зохиолын уралдаанд 2-р байранд шалгарсанд урамшиж, улмаар зохиол бичих болжээ. “Дээвэр дээр суудаг Карлсон” бол түүний гурав дахь бүтээл бөгөөд 1970-д оноос эхлэн дэлхий даяар тархаж, зөвхөн Оросод гэхэд арав гаруй удаа хэвлэгдэн, Чебурашка болон бусад зохиолын баатруудын адил алдаршсан аж. Орос улсаас Шведэд сууж байсан элчин сайд Борис Панкин, “Манай улсын айл бүрт байдаг хоёр ном бол “Библи”, “Дээвэр дээр суудаг Карлсон” хэмээн хэлсэн байдаг. Карлсон бол намхан, тарган хэдий ч өөртөө ихэд итгэлтэй хүн юм. Тэр Шведийн Стокгольм хотын нэгэн гудамжинд байрлах жижигхэн байшингийн дээврийн хонгилд амьдардаг. Карлсон гэдсэн дээрх товчлуураа дарахад нуруунд нь бэхэлсэн жижиг мотор ажиллан нисэж чаддаг. “Би бүгдийг хийж чадна” гэж тэр ярих дуртай. Карлсон тэр байшинд амьдардаг Малыш хүүтэй тоглодог ч хүүг байнга төвөгтэй байдалд оруулах нь бий. Гэвч эцэст нь Малыш хүүгийн гэр бүлийнхэнд, ааш муутай авга ахад нь ч, мөн огт инээмсэглэдэггүй, дүнсгэр гэрийн үйлчлэгчдэд ч Карлсоны хөгжилтэй хэрнээ хүүхдэрхүү төрх байдал нь таалагдан, түүнийг үнэлж эхэлдэг.

"Цагаан соёот" шинэ ном удахгүй /эх зохиол/

Хавтас: Хатуу
Хэвлэгдэх огноо: 2017

 

Зохиолын тухай

Энэ номын зураг дүрслэл, чимэглэлийг Жеймс Мэдсон хийж гүйцэтгэв.

Алдарт Жек Лондоны энэхүү зохиолыг бүрэн эхээр нь монгол хэл дээр унших боломжийг уншигч та бүхэнд олгож байгаад бид баяртай байна.

Чоно, нохойны эрлийз Цагаан соёот гэгдэх амьтан амьд үлдэхийн тулд Канад улсын умард зүгийн хахир хүйтнийг хэрхэн даван туулсан, өрөвдөх сэтгэлгүй, ашиг хонжоо эрсэн, харгис хатуу хүмүүсийн гарт зовж, мөн сайхан сэтгэлт нэгний ачаар амар тайван амьдралтай золгож, үнэнч эзнээ аюултай гэмт хэрэгтний гараас хамгаалж чадсан зэрэг сонирхолтой түүхийг энд өгүүлэх болно. Та бүхэн энэ номыг тухлан сууж, шимтэн уншихыг урьж байна.