• Аянгат даваа
Аянгат даваа
  • Зохиолч

    Эмили Бронте

    Хэвлэсэн огноо

    2019

    Хуудасны тоо

    335

    ISBN

    9789997865564

    Хавтас

    984

    Хэмжээ

    130х210х18

  •  "Аянгат даваа" роман бол дэлхийн уран зохиол дахь хайр сэтгэлийн тухай өгүүлсэн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг билээ. Он цаг улирахын хэрээр энэхүү роман улам их алдаршиж байна. Луйс Бунюэль, Жак Риветт нарын алдартай найруулагчдын эл романаар хийсэн киноны гол дүрд Лоуренс Оливье тоглосон бол 1992 онд гарсан киноны гол дүрийг Жювьет Бинош бүтээжээ. Романы үйл явдлууд нь хөгжмийн зохиолчдод олон арван дуу хөгжим бичих санааг төрүүлсэн бол Стефани Майер алдарт " Бүрэнхий" хэмээх домогтоо "Аянгат даваа" романы тухай мөн дурссан байдаг. Энэхүү бүтээл бүх цаг үеийн хамгийн алдартай романд тооцогддог ч уншигч та уг бүтээлийг сайн сайхнаар төгсдөг жирийн нэг зохиол гэж бүү бодоорой. Заримдаа ихээхэн эмгэнэлтэйгээр төгсдөг гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн өвөрмөц роман юм. Тиймээс ч байгалийн нууцлаг, бүүдгэр байдлаас гадна баатруудынх нь сэтгэлд өнөөгийн орчин цагийн уншигчдыг гайхуулам хүчтэй сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл агуулагдаж байдаг билээ.