• Дээвэр дээр суудаг Карлсон
Дээвэр дээр суудаг Карлсон
  • Зохиолч

    Астрид Линдгрен

    Хэвлэсэн огноо

    2020

    Хуудасны тоо

    139

    ISBN

    9789997854049

    Хавтас

    984

    Хэмжээ

    200x135x10

  • Стогольм хотын хамгийн энгийн нэгэн гудамжинд, бас эгэл жирийн нэгэн байшинд Свантесоныхон гэдэг жирийн нэгэн айл амьдран суудаг байжээ. Аав ээж, Боссе, Бетан, жаал хүү гээд бас л эгэл хүмүүс тэнд амьдардаг. Тэдний бага хүү харин: Би бол энэ хорвоо дээрх хамгийн эгэл жирийн биш жаал гэж хэлдэг байв. Мэдээж тэр нь худлаа л даа. Яагаад гэвэл түүн шиг долоон настай, цэнхэр нүдтэй, чихээ угаадаггүй, өмднийх нь өвдөг урагдсан жаалууд хорвоогоор дүүрэн байгаа шүү дээ. Тийм болохоор тэр хүү бусадтай л адил жирийн нэгэн жаал байсан юм. Боссе харин арван таван настай, хичээл сургуульдаа явж самбарын өмнө гарна гэхээсээ илүү хөл бөмбөгийн хаалганы дэpгэд зогсох дуртай, бас л байдаг л нэг хүү. Бетан арван дөрөвтэй, бусад охидынх шиг л гэзэгтэй охин....